Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчлалт хамгаалалтыг сайжруулах чиглэлээр зохион байгуулж буй “Ногоон хот – Иргэний оролцоо” мод тарих аянд нэгдлээ.
Байгууллага хамт олноороо 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Айцын аманд 2022, 2023 онд тарьсан модоо арчилж, усаллаа.